image

Мобайл апп хөгжүүлэх

Ухаалаг утасны хэрэглээ асар хурдтай өсөн нэмэгдэж байгаа өнөө үед та мобайл аппликэйшн (Mobile Application) -аар дамжуулан өөрийн бизнесээ сурталчилж, үйл ажиллагаагаа хялбаржуулах нь хамгийн оновчтой суваг болоод байгаа нь тодорхой байна. CodeSign ХХК нь танай байгууллагын үйл ажиллагааны зорилго, тулгарч байгаа асуудал, зорилтот зах зээл зэрэгт тохируулан хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан мобайл аппликэйшн хийж байна.

image

Захиалагчийн шаардлага

Мобайл аппликейшн хийлгэж байгаа зорилго, тулгарч байгаа асуудал, зорилтот зах зээл зэргийг захиалагчтай сайтар ярилцан, танай компанийн үйл ажиллагаа болон түүнд тавигдах техникийн шаардлагыг тодорхойлно.

image

Тестлэх

Гүйцэтгэсэн аппликейшнаа захиалагчийн серверт байршуулан бодит агуулга болон өгөгдөлийн үүсгэн ямар нэгэн алдаа, буруу ажиллагаа байгаа эсэхийг хуудас тус бүр, үйлдэл тус бүрээр сайтар тестэлж чанарын хяналт хийнэ.

image

Сургалт

Аппликейшнийг сайтар тестэлж чанарын хяналт хийсний дараа аппликейшнийг эх кодын хамт захиалагчид хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөхдөө агуулга удирдах систем болон аппликейшнийг ажиллуулах талаар сургалт зохион байгуулж, агуулга удирдлах системийн гарын авлагаар хангана.

logo

Шинчлэл(Update), Арчилгаа

Аппликейшнийг захиалагчид хүлээлгэн өгснөөр энэхүү аппликейшн хөгжүүлэх төслийн ажил дуусгавар болохгүй. CodeSign ХХК нь захиалагчийнхаа аппликейшнийг тогтмол шинчлэл(update) хийж, тогтвортой ажиллагааг хангах үйлчилгээнүүдийг үзүүлэн эргэх холбоотой ажилладаг.